Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Хятадад суралцах сонирхолтой иргэдээс байнга тавьдаг асуултуудын хариулт

July 30 2017 , Written by Tumurbat

1.Хятадын  их сургуулиудад үндсэн зэргээр сурахад гадаад хэлний оноо шаардах уу?
Тухайн их сургуулийн хөтөлбөрийн эрэлт, өрсөлдөөн зэргээрээ харилцан адилгүй шалгууртай. Тухайлбал зарим их сургууль босго оноо тавьсан байдаг бол зарим сургууль босго оноо тавьдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадад сурах хүсэлтэй хүүхэд залуучуудын тоо эрс өсч байгаа учраас оноотой элсэгчдэд давуу тал өгч байна. Инжинер, шинжлэх ухааны чиглэлээр мастер болон докторт сурах оюутнуудад одоогоор оноогүй ч, хэлний бэлтгэлтэй сурах боломж бас байна.
2.Тэтгэлэгээр сурах боломж байгаа юу, гол шалгуур нь юу вэ?
Боломж бий. Тэтгэлэгийн шалгуур нь их сургууль бүрт харилцан адилгүй бөгөөд сурлагын голч, гадаад хэлний оноо, эссэ буюу суралцах төлөвлөгөө, мастер, докторт сурах бол судалгааны төлөвлөгөө, өмнө нь гаргасан амжилтуудыг илтгэх товч намтар, багшийн болон ажил олгогчийн тодорхойлох захиа ба бусад үзүүлэлтийг харгалзан үздэг.
3.Тэтгэлэгт юу хамаарах вэ?
Хятадад сурах сонирхолтой гадаад оюутнуудад засгийн газрын, муж - хотын, сургуулийн гэсэн үндсэн 3 төрлийн тэтгэлэгийг олгодог бөгөөд эдгээр тэтгэлэгүүд нь суралцагчийн бүх зардлыг бүрэн болон хэсэгчлэн хариуцдаг. Мөн торгоны замын гэх мэт тусгай тэтгэлэгүүд байдаг. Харин сургуулийн тэтгэлэгийн тухайд, маш цөөн тооны тухайн суралцагчийн сургалтын төлбөр, бусад хураамжууд, дотуур байр, амжиргааны зардлыг бүрэн хариуцдаг байхад ихэнхи их сургуулиуд нь зөвхөн сургалтын төлбөрийг 100 эсвэл 50-20%-ыг хөнгөлдөг. Тэтгэлэг олоход амаргүй их сургууль ч байдаг. 
4.Тэтгэлэг нь суралцаж дуусах хүртэл үргэлжлэх үү?
Тэтгэлэгийн зорилго нь суралцагчийн сурах бололцоог бүрдүүлэх зорилготой болов ч их сургуулиудийн зүгээс тухайн тэтгэлэг хүртэгчийн нэг семестер эсвэл хичээлийн жилийн сурлагын голчийг харгалзан үзэж тэтгэлэгийг дараагын хичээлийн жилд үргэлжлүүлэн олгох эсэхийг шийдвэрлэдэг.
5.Хятад хэл мэдэхгүй Хятадад сурах боломж байгаа болов уу?
Боломжтой. Үндсэн хичээл нь англи хэлээр ордог бол хятад хэлийг хичээлийн хажуугаар кредит тооцуулан сонгон суралцахад нээлттэй. Мөн эхний жил хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй болон хувийн зардлаараа суралцах боломжтой.
6.Хятадад сурангаа цагийн ажил хийх боломж бий юу?
Боломжгүй. Гэхдээ цөөн тооны сургуулиуд мастер болон доктороор суралцах оюутнуудад тэнхимд туслах ажилтан хийх боломж бүрдүүлсэн байдаг.
7.Хятадaд гэр бүлээрээ суралцах боломж бий юу?
Боломж байдаг болов ч сургууль бүрийн журам харилцан адилгүй. Мэдээж таны нөхөр, эсвэл эхнэр таньтай хамт их сургууль, хэлний курсэд сурах эсвэл ажил хийх эрхтэй виз  хүүхэддээ дагалдан виз авч болно. 
8.Сурч байхдаа заавал дотуур байранд амьдрах ёстой юу?
Албагүй хэдий ч ихэнхи сургуулийн хотхон алслагдмал байдаг тул дотуур байранд амьдрахаас өөр аргагүй. Гэхдээ зарим суралцагч өөрөө хоол хийж идэх гэх мэт шалтгаанаар сургуулийн хотхоноос гадуур байр хөлсөлдөг асар үнэтэй
9.Тайваний TOCFL оноог Хятадын их сургууль хүлээн зөвшөөрдөг үү? 
Хүлээн зөвшөөрдөггүй.   

10. Хятадад их сургууль төгссөн дипломыг Тайвань, Хонгконгод хүлээн зөвшөөрөх үү?
Хүлээн зөвшөөрнө. 
11. Миний сурлагын голч их муу, тэтгэлэг авах боломж бий юу?
Сурлагын голч зөвхөн нэг үзүүлэлт, санаа зоволтгүй ч өрсөлдөөн их тусам таны голч тэтгэлэг авахад сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэхдээ зарим сургуулиуд шинээр элсэж буй оюутанд тэтгэлэг олгохдоо сурлагын голчид шалгуур тавьж өгсөн байдаг. Бусад материалаа сайн бүрдүүлбэл давуу тал үүсч болно.
12. Тайвань, Хонгконг, Макао-гийн хятад хэл БНХАУ-ын хятад хэлнээс өөр уу? 
Үгүй. Хятадад ажил, сургууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд путонхуа аялгыг буюу манайхны хэлдэгээр хятад хэлийг албан ёсоор баримталдаг. Хонгконг, Макао гуандунаар ярьдаг болов ч тэр дундаа Хонгконгод путунхуа нилээд дэлгэрч байна. Тайваньд ч мөн адил путунхуатай бөгөөд мэдээж цөөн хэдэн үгийн хэрэглээ, дуудлага, зарим ханзны ялгаатай бичлэг байдаг ч хоорондоо харилцан ойлголцдог. 
13. Хятадын дипломыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг үү?
Хүлээн зөвшөөрдөг ч тухайн суралцагчийн ур чавдар, туршлага, мэргэжлийн чиглэлээс ихээхэн хамаардаг ч Хятадын дипломыг АНУ, Баруун Европд хүлээн зөвшөөрнө гэж найдах хэрэггүй.
14.Хятадад сурахад аюулгүй, амар тайван байж болох уу?
Болно. Сургуулийн хотхон хамгийн аюулгүй.

15.Хятадад байглын гамшигт үзэгдэл тодорхой давтамжаар бий болдог бөгөөд тодорхой сэрэмжлүүлэг арга хэмжээг байнга өгдөг тул та санаа зоволтгүй.
16.Хятадын цаг агаар, хоол хүнс Монгол хүнд хир тохиромжтой вэ?
Цаг агаарын газар нутгийн өргөн уудмаас шалтгаалаад харилцан адилгүй бөгөөд хувьд чийглэг, дулаан, сэрүүн, хүйтэн эрс тэс уур амьсгалтай бөгөөд 7, 8, 9-р саруудад халуун талдаа ч хаа сайгүй агааршуулагчтай байдаг тул санаа зовох зүйлгүй. Өвөлдөө далайн болон урд зүгийн газруудаар дулаан болов ч зарим гадаад иргэд ханиад хүрэх нь бий. Тиймээс хувцасаа тохируулахад илүүдэхгүй. Хятадад олон үндэстний бүхий л хоол хүнс бий. Бээжин гэх мэт хойд зүгийн хотын иргэд мах ихтэй давс ихтэй хоол иддэг бол урагшлах тусам Монгол хүнд идэхэд хэцүү, амт үнэртэй хоолнууд их байдаг. Маш их халуун ногоотой мах огт байхгүй хоол хэрэглэдэг газар ч байх жишээтэй.
17.Хятадaд амжиргааны өртөг ямар байдаг вэ?
Амжиргааны өртөг ер нь Монголоос ялимгүй өндөр. Үхрийн мах, гурил ба гурилан бүтээгдэхүүн Монголтой харьцуулахад үнэтэй. Томоохон хотуудад дунджаар сардаа 600000 орчим төгрөг, жижиг хот, тосгодуудад 400000-аас эхэлнэ. Энэ зөвхөн хэрэглээний зардал бөгөөд дотуур байр ороогүй өртөг. 
18.Их сургуулийн сургалтын төлбөр ямар үнэтэй вэ? Хятадад суралцаж буй гадаад оюутан тухайн их сургуулийн хөтөлбөрийн нэр хүндээс шалтгаалан дунджаар 1 семестэрт  6-15 сая төгрөг.
19.Бакалавраасаа өөр мэргэжлээр сольж сурч болох уу?
Болно. Гэхдээ яагаад мэргэжлээ сольж сурах болсон, өмнөх сурсан мэргэжил одоо сурах гэж буй мэргэжилд ямар ач холбогдолтой болох талаараа эссэдуу тодорхой гаргаж өгвөл зохино. Мэдээж нийгэм хүмүүнлэгийн ухаанаар суралцаж төгсөөд инжинер, анагаах ухаанаар зөвшөөрөхгүй, харин бизнесийн удирдлага, нийгмийн ухаанаар ихэнхи сургууль хүлээн зөвшөөрдөг. 
20. Хятадын засгийн газрын тэтгэлэгээр бакалавр, мастер ба докторын зэргээр суралцахад ямар шалгуур тавьдаг вэ?

Бакалавраар суралцах бол 12 жил төгссөн гэрчилгээ, магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, зарим сургуулиуд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жилийн ажлын туршлагатай байх, 35 хүртэлх насны иргэд, харин докторантурт сурах бол магистр зэрэгтэй, зарим сургуулиуд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх, 40 хүртэлх насны иргэдэд нээлттэй. 
21.Монголын аль нэг их сургуулийн оюутан 2 эсвэл түүнээс дээш курсэд сурч байхдаа шилжин сурах боломж бий юу?
Боломжгүй. 
22.Хятад хэлний суурь мэдлэгээр Хятад хэлтэй хөтөлбөрт суралцах боломж байгаа юу?
Боломж байгаа. Гэхдээ тухайн их сургуулийн хөтөлбөрийн шалгуурыг харах хэрэгтэй. Ихэнхи сургууль таныг суралцах сонирхлоо илэрхийлсэн нөхцөлд элсүүлж авах бөгөөд англи хэлэндээ сайн бол хичээлээ англи хэлээр эхний жилд сонгоод дараа жилээс хятад хэлээрээ суралцах боломжтой.
23.Хятадын аль нэгэн их сургуульд сурч байхдаа өөр сургуульруу эсвэл мэргэжлээ сольж болох уу?
Боломжгүй, тэр дундаа тэтгэлэгээр сурдаг бол тэтгэлэг цуцлагддаг тул шилжээд тэтгэлэгээд үргэлжлүүлнэ гэсэн ойлголт байхгүй.  
24.Хятадын их сургуульд сурч байхдаа дадлага хийх эсвэл төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжтой юу?
Боломж байгаа гэхдээ ихэнхи их сургуулиуд гадаад оюутанд дадлага хийх боломжийг бүрдүүлж өгдөггүй эсвэл Монгол оюутнууд шалгуурыг нь хангадаггүй, өрсөлдөөн ихтэй.
25.Хятад, англи хэлний курсуудэд суралцахад тэтгэлэг бий юу?
Хятад хэл суралцахад Хятадын засгийн газраас 1 дээр нэмэх гэсэн хэлбэрээр, эсвэл сургуулийн болон кунзийн тэтгэлэгээр сурах боломж олгодог.

26.HSK шалгалтын оноотой бол TOEFL/IELTS заавал хэрэгтэй юу?
Тухайн сургуулийн хөтөлбөрийн элсэлтийн шалгуураас хамаарна. Зарим сургууль аль нэгийг шаарддаг бол зарим сургууль 2 хэлний шалгалтын оноо байвал давуу тал болно.
27. Би хавар 6-р сард 12-р анги, бакалавр эсвэл мастераа төгсөнө. 9-р сард шууд элсэн сурах боломж бий юу?
Болно. Ингэхиийн тулд сурч байгаа сургуулиасаа дүнгийн тодорхойлолтыг албан ёсоор аваад хэрвээ тухайн сургууль тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуул гэж шаардсан бол баталгаажуулж, бусад материалын хамт элсэлтийн эцсийн хугацаанаас өмнө тухайн их сургуульруугаа явуулна.
28. Мастер эсвэл докторт сурахад ажилласан туршлага шаардах уу?
Зарим сургууль шаардаагүй бол зарим сургууль шаарддаг. Докторт хэвлүүлсэн өгүүлэл эсвэл судалгаа хийсэн туршлага хүртэл шаарддаг сургуулиуд бий.
29.Элсэлтийн материалаа яаж явуулдаг вэ?

Тухайн сургууль ямар шаардлага тавьсан тэр шаардлагыг биелүүлэх хэрэгтэй. Зарим сургууль цахимаар л материал хүлээн авдаг бол зарим сургууль шуудангаар давхар илгээхийг шаарддаг.
30. Тэтгэлэг төгсөн төгстөл олгогддог уу?
Үгүй. Сургууль бүр жил бүрийн дүнгийн голчийг харгалзан үздэг .
31.Үндсэн ангид тэнцсэн болов ч, хэлний бэлтгэл үнэгүй суралцаад дараа нь үндсэн ангидаа сууж болох уу?
Болно. Гэхдээ зарим сургуульд тийм боломж байхгүй тул төлбөрөө төлж хэлний бэлтгэлд суугаад үндсэн ангидаа сурахыг зөвшөөрдөг сургууль ч байдаг. Сургуулийн, эсвэл засгийн газрын тэтгэлэгээр хэлний бэлтгэл хийж байгаа тохиолдолд одоогийн журмаар HSK 4 авч байж визээ сунгуулна.
32.Үндсэн ангиасаа чөлөө аваад хэлний бэлтгэлд сууж болох уу?
Болно. Гэхдээ шинээр виза авч дахин Хятадад нэвтэрч орно.

32.Хятадын засгийн газрын тэтгэлэгээр сурах эрх авсан болов ч сургуулийнхаа цахим хуудасруу орохоор миний нэр алга байна тэгэхээр өөр сургуульд миний нэрийг санал болгох уу?

Сургуульд тэнцсэн учраас засгийн газрын тэтгэлэгт тэнцүүлсэн тул сургуультайгаа тодруулж асуух хэрэгтэй. Элчин сайдын яамаар дамжин тэтгэлэгт тэнцсэн бол сургуулийн цахим хуудсан дээр заавал бичигдэх албагүй.

33.Хятадын засгийн газрын тэтгэлэг Күнзийн тэтгэлэг ямар ялгаатай бэ?

Хятадын засгийн газрын тэтгэлэгээс ялгагдах онцлог нь Күнзийн тэтгэлэгийн шалгуур нь hsk 6 авсан байхаас гадна ярианы түвшин дунд шат байх, хичээлийн голч 90-ээс дээш байх, эс бөгөөс тэтгэлэгээ шууд цуцалдаг. 

34.Эрүүл мэндийн бичиг ямар эмнэлэгт хийлгэх ёстой бэ?

1-р эмнэлэг болон халдвартад мөн бусад хувийн эмнэлгүүдээр, аймаг, сум дундын эмнэлэгээр ч хийлгэж болно. Гагцхүү тамга, гарын үсэг, шинжилгээний хавсралт бичгүүдтэй байх ёстой. 

35.Хятадын засгийн газрын тэтгэлэгийн урилга нь хэзээ ирдэг вэ? 

Хятадын засгийн газрын тэтгэлэгийн бүртгэл хавар дуусч 7-р сарын сүүл, 8-р сард урилга нь ирж дуусдаг.

36.Засгийн газрын тэтгэлэгт материал өгтөл тэнцээгүй тул мужийн тэтгэлэг болгоно гэх юм? Энэ юу гэсэн үг вэ?

Тийм журам байхгүй хэдий ч та нэгэн зэрэг засгийн газрын болон мужийн тэтгэлэгт материалаа өгсөн тохиолдолд аль нэгэнд нь тэнцэж болно.

37.Урилга нь ирсэн тохиолдолд хэзээ визагаа авах вэ? Х виза авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Урилга авч элчин дээр очоод анкет бөглөж холбогдох материалуудын хамт өгнө.

38.Өмнө нь засгийн газрын тэтгэлэг аваад сурч байсан бол дахин хамрагдах боломжтой юу?

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамрагдсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй болно.

39.Өвчний улмаас 1 жилийн чөлөө авбал яах вэ?

Эрүүл гэсэн нoтлох баримтаа орчуулан Монголын гадаад хэргийн яамны консулын газраар баталгаажуулан хятадын элчин сайдын яамаар давхар баталгаажуулж сургуульруугаа явуулна.

40.Хэлний бэлтгэл төгсөөд хятад хэлний шалгалт авах уу?

Тэтгэлэг авсан бол хэлний бэлтгэлээ төгсөөд шалгалт авах ба hsk өгсөн байх ёстой. Шалгалт өгөөд тухайн сургуулийн босго оноог давахгүй бол тэтгэлэгийг чинь зогсооно.

41.Хятадын засгийн газрын тэтгэлэгээр сурч байгаа оюутан 2-3 р ангиасаа өөр мэргэжил эсвэл өөр сургуульруу шилжих боломжтой юу?

Боломжгүй, хэрвээ өөр сургуульд сурах эсвэл мэргэжлээ сольж сурах нөхцөлд тэтгэлэг цуцлагдана.

42.Хятадын засгийн газрын тэтгэлэгийн ярилцлагад ямар асуулт асуудаг вэ?

Сурах төлөвлөгөө, материалууд дундаас нь асуух бөгөөд хятад болон монгол хэлний аль алинаар нь байж болно.

43.Хятадын засгийн газрын болон Кунзийн, өвөр монгол, мужийн тэтгэлэг хамтдаа зарлагдах уу?

Хятадаас олгож буй тэтгэлэгийг Хятадын засгийн газрын, Күнзийн институтийн, Күнзийн хятад судлалын, муж-хотын гэж ангилах бөгөөд эдгээр нь өөр хугацаатай тэтгэлэгээ зарлах агаад засгийн газрын тэтгэлэгийн дараа болон зэрэг зарладаг. Тэтгэлэгийн талаар бид өмнөх постууддаа дурдсан бөгөөд дараагын постуудаараа дэлгэрэнгүй мэдээлэх болно. 

44. 18 нас хүрээгүй бол Хятадад сурч болох уу?

Хэлний курсэд 18 нас хүрээгүй хүүхэд батлан даагчтайгаар сурах боломжтой бол үндсэн ангид сурах боломжгүй.  

45. Хятадад сурахаар хүүхдээ дагуулж очсон чинь хүүхдийн виз шаардсан тохиолдолд яах вэ? Авахаар бол ямар ямар материал бүрдүүлэх вэ? 

Монголын архивын газраас төрлийн холбоог тодорхойлсон бичгийг аваад ГХЯ-аас төрлийн холбоог баталсан бичиг аваад, 1 жилийн виз өгнө. Монгол тодорхойлолтууд хятад хэлээр байх ёстой. 

46. Бакалавраар хятадын засгийн газрын тэтгэлэгээр ямар хэлбэрээр сурч болох вэ?

Сургуульруугаа материалаа өөрөө явуулж болох бөгөөд ихэнхи сургууль ярилцлага авах эсвэл өөрийн оронд байгаа Хятадын элчин сайдын яамруу материалаа өгч холбогдох шалгалтыг өгөхийг шаарддаг. Мөн жил бүрийн 3-р сард зарладаг тэтгэлэгт шалгатлуудыг өгөх байдлаар оролцож болно. 

47.Гадаад оюутан Хятадад сурахын зэрэгцээ ажил хийх боломжтой юу? Хятадын хуулиар гадаад оюутан сурахын зэрэгцээ ажил хийхийг хориглодог. Сурангаа ажиллах боломж үнэхээр хомс бөгөөд тэтгэлэггүй, өөрийн зардлаар сурах бол санхүүгийнхээ хэрэгцээг сайтар төлөвлөх ёстой болж байна. Мөн харлаад ажиллах, хууль бусаар ажил хийх нь ихээхэн эрсдэлтэй. Гэхдээ гадаад оюутан сурангаа ажиллах боломжийг зөвхөн тухайн сургууль тодорхой журмаар бүрдүүлэх эрх байдаг тул шаардлагатай бол сургуультайгаа холбоо тогтоож асуух хэрэгтэй. Эс бөгөөс хууль бусаар ажиллаж байгаад баригдвал 10000-100000 хүртэлх торгуулийг компаниас төлүүлж, ноцтой тохиолдолд хөрөнгийг нь хүртэл хураана. Гадаад оюутны хувьд 5000-20000 хүртэлх юаны торгууль төлөх бөгөөд ноцтой гэж үзвэл 15 хоног хүртэл хоригдох, Хятадаас хөөгдөх хүртэл шийтгэлтэй. Төгссөний дараа ажил хийх эрхтэй. 

48.Шинээр элсэж байгаа оюутан жилийн чөлөө авч болох уу?

Шинээр элсэн орсон оюутан жилийн чөлөө авна гэсэн ойлголт байдаггүй. Элсэн суралцах эрхээ 1 хүртэлх жилийн хугацаагаар хадгалуулах боломжтой. Гэхдээ зөвхөн мастер эсвэл докторын оюутан эрүүл мэнд болон бусад хүндэтгэх шалтгаанаар суралцах эрхээ хадгалуулах боломжтой. Бакалаврын оюутан боломжгүй. 

49.Визний хугацаа дусссанаас болоод банкны карт хаагдах уу?

Ихэнхи банкууд хаадаг тул, банкиндаа хандаж, асуудлаа шийдэх боломжтой.

50.Хятадын сургалтын чанар ямар вэ?

Сургууль бүрийн сургалтын чанар харилцан адилгүй. Дэлхийн 100 их сургуульд одоогоор 2 их сургууль, 1000-д 70 орчим их сургууль энэ жилийн байдлаар багтан ороод байна. 3000 орчим их сургуулиас 70 орчим их сургууль дэлхийн 1000-д багтан орсон нь чамлалттай буюу Хятадын их сургуулийн боловсрол чанар доогуур байгаа хэдий ч, боломжийн сургуулиудаас сонголт хийж орох боломж байна.

51.Хятадад сурахаар зуучлуулсан тохиолдолд барьцаа болон зуучлалын хураамжаа буцаан авч болдог уу?

Боломжтой. Анх гэрээ байгуулахдаа барьцаа өгөхгүй байх ёстой. Гэрээ байгуулахдаа хянуур байгуулах ёстой. 

Хэрвээ энэхүү постод байгаа асуултын хариултууд байхгүй бол бусад постуудаас олж унших боломжтой. 

 

 

Share this post

Repost0
To be informed of the latest articles, subscribe:

Comment on this post