Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Хэлний бэлтгэлд тэтгэлэгээр болон өөрийн зардлаар сурах арга зам

August 9 2017 , Written by Tumurbat Published on #хятадад хятад хэл тэтгэлэгтэй сурах боломж

Хятад хэл, соёлыг дэлхийд түгээх зорилгоор Хятад нь Confucius Institute Scholarship, Confucius China Studies Program, Chinese government municipal scholarship, зарим их сургуулиуд элсүүлэн авсан бакалавр, мастер ба докторын оюутнуудад эхний жил тэтгэлэгтэй хэлний бэлтгэлд хятад хэл сурах боломж олгон сургалтын төлбөр, даатгал, байрны төлбөрөөс чөлөөлж, сар бүрийн мөнгөн тэтгэлэгийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар олгож сурах боломж олгодог. Ерөнхийдөө шалгуур нь:

16-35 насны эрүүл бие бялдар, хүмүүжил сайтай иргэдэд хятад хэл сурахад, 45 хүртэлх насны хятад хэлний багш нарт хятад хэлний мэргэжил дээшлүүлэх боломж нээлттэй. Бакалаврын оюутны насны хязгаар 20-оос доош байх ёстой. Ингэхдээ:

1.Хятад хэлний багшаар мастер зэргээр суралцах сонирхолтой багш болон хятад хэлний ангид суралцдаг оюутанд 11 сарын хугацаатай суралцах боломжийг HSK Test (Level 3),  оноотой бол давуу тал өгдөг ажээ.

2. Өмнө нь Хятадад сурч байгаагүй оюутанд 1 улирал буюу 5 сарын хугацаатай  суралцах боломжийг HSK Test (Level 3),  оноотой бол давуу тал өгдөг ажээ.

3.Бакалавр, мастер, докторын зэргээр засгийн газар, муж-хотын тэтгэлэг авсан бол зарим сургууль эхний жил тэтгэлэгтэй сургах боломжийг бүрдүүлж өгдөг бөгөөд 18-50 хүртэлх насны иргэд хамрагдах боломжтой.

Өргөдөл авах эцсийн хугацаа нь жил бүрийн тухайн сургуулийн элсэлтийн бодлоготой уялдан 5-р сарын 31. 

Суралцах хүсэлтэй иргэд http://cis.chinese.cn цахим хуудасруу нэвтэрч аккаунт үүсгэн, шаардагдах материалыг хавсарган, суралцахыг хүсэж буй сургуульруугаа шуудангаар болон цахимаар илгээн хүсэлт гаргасны дараа сургууль нь хянан үзээд The Confucius Institute Headquarters (Hanban) -руу илгээнэ. Өргөдөл гаргагч болон батлан даагч нь өргөдөлд гарын үсэг зурна. Шаардагдах материалыг хүлээн авсны дараа хянан үзэж тэтгэлэг олгох эсэхийг Hanban шийдвэрлэдэг. 

Бүрдүүлэх материал

1.Гадаад пасспортын өнгөт хуулбар, 18 нас хүрээгүй бол батлан даагчийн холбогдох баримт бичиг

2.Сүүлийн 2 жилд хүчинтэй HSK онооны хуулбар

3.Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, хятад хэлний багш бол ажлын газрын тодорхойлолт ба тодорхойлох захиа

4.Зэргээр сурах бол боловсролын гэрчилгээ болон дипломыг баталгаажуулна. 

5.Сурахыг хүсэж буй сургууль болон -ын тэтгэлэгийн өргөдлийн маягтыг бөглөх 

6.Эрүүл мэндийн бичиг

7. personal statement бичнэ.

8.Шаардлагатай тохиолдолд дунджаар 600 орчим юаны хураамж төлдөг. 

Хэрвээ үндсэн зэргээр сурах эрх авсан бол ихэнхи их сургуулиуд эхний жил тэтгэлэгтэй хятад хэл сураад хоёрдахь жилээс үндсэн зэргээр сурах боломжтой хэдий ч огт суурьгүй ирээд хоёр дахь жилээс хичээлээ хятад хэлээр ойлгох хэмжээнд сурна гэдэг ихэнхи Монгол оюутнуудын хувьд тэнцэхгүй байгааг дуулгах хэрэгтэй.

Мөн хичээлээ англи хэлээр үзэх бол хажуугаар нь хятад хэл үнэ төлбөргүй сурах боломж бас байдаг шүү. 

Хэрвээ хувийн зардлаар сурах бол сурлагын голч, авч байсан шагнал, багш эрдэмтний тодорхойлолт болон суралцах төлөвлөгөө шаардлагагүй.

Сургалтын төлбөр  жил 1 жил нь 6000-аас эхлэх бөгөөд, дотуур байр 2000 юаниас эхэлнэ.

Хэлний бэлтгэлийн  хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа

Хаврын улиралд суралцах бол жил бүрийн  10 сараас – 2 сарын 15 

Намрын улиралд суралцах бол жил бүрийн 3 сараас – 7 сарын 15 

Нэг зүйлийг зориуд хэлэхэд гадуур 1 жилийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэлд зуучилна гэсэн зарууд их бөгөөд эдгээр заруудын цаана асар хямд төлбөртэй, чанар муу, сурах орчингүй газруудад зуучлах тохиолдлууд их байна. Түүнчлэн эхний жил хэлний бэлтгэлдээ суугаад хоёрдахь жилээс үндсэн ангид үргэлжлүүлэн сурах ёстой сургуульд оруулаад өндөр үнээр бизнес хийж байна. Гэтэл эхний жилдээ ч хятад хэлээ сурахгүйн улмаас үндсэн ангид үргэлжлүүлэн суралцаж чадахгүй тохиолдол их байгааг анхаарна уу. 

Мужийн тэтгэлэгээр хятад хэл сурах буюу сургалтын төлбөрийн 50%-ыг л голдуу даадаг. 

Тechnical, vocational college-д нэг жилийн төлбөр 6500 юаниас эхлэн суралцах боломж олгодог. Байрны төлбөр хямд гээд давуу тал их болов ч Монгол оюутнууд ихэвчлэн ийм сургуулиудад зуучлуулдаг бөгөөд сургалтын чанар доогуур байдаг. 

Хятадын өмнөд зүгийн мужууд тухайлбал, Guangdong, Guangxi, Fujian, Hianan, Hongkong гэх мэт газруудад хятад хэл сурахад аялганаас эхлээд тийм ч таатай газар биш гэж үздэг. Харин Бээжин, Жөзян гэх мэт газруудад хамгийн сайн сурах бололцоотой гэж үздэг. 

Асууж тодруулах зүйл байвал бид дуртай хариулах болно.

Амжилт хүсье та бүхэндээ.

Асууж тодруулах зүйл байвал манай груп нээлттэй байх болно. 

Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post

Zochin 03/06/2021 10:07

Хүнээсээ их хамаарна, өртөг хямд гэвэл guangxi, huh hot

Haliun 03/06/2021 09:53

Sain bnu. Hytadad huwiin zardlaar helnii beltgel suuy gewel ali hotd chanartai sain ortog bagatai surah bolomjtoi bdg we.

Suwd Erdene 12/17/2018 18:45

Sain baina uu bi hytdd huwin zardlar helni beltgld surh gsima medeell ogoch

zolo 01/09/2018 21:30

ali hotod ortog bagatai bdg we

Zochin 01/10/2018 07:40

Huh hot