Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Хятадад суралцахад шаардах эрүүл мэндийн бичиг ба даатгал

August 9 2017 , Written by Tumurbat Published on #эрүүл мэндийн гэрчилгээг хэрхэн бүрдүүлэх вэ

Хятадад суралцах бол сүүлийн 6 сарын хугацаанд хүчинтэй эрүүл мэндийн бичиг /外 国 人 体 格 检 查 表/ шаарддаг. Уг бичгийг Монголд хийлгэсний дараа суралцах сургуулийн оршин байгаа харъяа эмнэлэгт дахин шалгуулж үзлэгт орно. Хятадад анх ирж буй гадаад оюутан 400-500 юань өөрийн зардлаар төлж үзлэгт хамрагдаx ба зүрх, уушиг, элэгний В, С вирус, ДОХ, сүрьегийн шинжилгээ хийлгүүлэх ба цусны шинжилгээгээр  В, С эсвэл өөр халварт өвчинтэй бол тэтгэлэгийг цуцлан буцаадаг тул Монголд бүх шинжилгээгээ үнэн зөвөөр өгөх хэрэгтэй. 
Эрүүл гарсны дараа эрүүл мэндийн шинжилгээний хариугаа тухайн байрлаж буй газрынхаа харьяа цагдаагийн газрын хаяг байршлийн тодорхойлолтын хамт Хятадад байнгын оршин суух зөвшөөрөл /Residence Permit/-ийг авна. 
Засгийн газар, муж, хотын тэтгэлэгээр суралцаж байгаа оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг Хятадаас хариуцдаг бол өөрөө төлбөрөөрөө сурч байгаа бол оюутан ойролцоогоор 600-800 орчим юань төлнө.
Хятадад оюутан болсны дараа эмнэлгийн үйлчилгээ авах шаардлага гарвал даатгалын компани руу залгаад, эмнэлэгт үзүүлэх хүсэлтээ илэрхийлээд паспортын дугаар, овог нэрээ бүртгүүлнэ. Ингээд дугаар авч үйлчилгээ авна. Эмнэлэгт хэвтэхэд заавал 3 болон түүнээс дээш ортой өрөөнд хэвтэн эмчлүүлэх, өдөрт 600 юанийн эмчилгээ үйлчилгээ авах, хамгийн ихдээ хагалгаанд ороход 2000 юанийн зардлыг даатгалын компани даах ба үйлчилгээгээ авахаас өмнө даатгалаа хэрэглэх боломжгүй бөгөөд төлбөрөө зардлаасаа төлж эмчилгээгээ хийлгээд эмнэлгээс гарахдаа бүх төлбөрийн баримт, өвчтөний түүх, паспортын хуулбарын хамт даатгалын компани руу явуулсны дараа даатгалын компани өөрсдийн төлбөл зохих мөнгийг ажлын 20 хоногт данс руу шижлүүлнэ, 45 хоногын дотор даатгалын компанид бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй бол мөнгө шилжүүлэхгүй, урьд нь өвдөөд л ирсэн юм аа даа гэх мэтээр өндөр үнэтэй, тусгай үйлчилгээнд даатгал үйлчилдэггүй тул эрүүл мэндийн даатгалд бүрэн найдах боломжгүй. Биеэ сайн бодохгүй бол ер нь хэцүү, бүх эм нь хятад хэлээр, өвдөөд хэвлтээ гэхэд асарч туслах хүн байхгүй, эмч нар нь хятадаар ярих нь бага, үзүүлээд бичиж өгсөн эм нь их үнэтэй, ургамлын гаралтай эм их хэрэглэдэг учир ойр зуурын ходоод гэдэсний, ханиадны, толгой өвдөхөд хэрэглэх бага сага эм аваад ирэхэд болно.
Монголд байхад ер нь ханиад хүрлээ, халуурлаа гээд сармис эсвэл сонгинотой үхрийн махан шөл уугаад 2 хоног гэртээ байхад эдгэдэг л байсан, толгой, өвдлөө унтаад босоход зүгээр л болчихсон байдаг. Гэтэл энд эм л уухгүй бол эдгэдэггүй, эмнээс л салахгүй болох шинжтэй тул спортын талбай хаа сайгүй байдаг учраас дасгал сургуулилт сайн хийх хэрэгтэй шүү.  
Доорх хавсралт бичгийг татаж аваад 1-р эмнэлэг болон Халдвартад албан ёсны хятад болон англи хэл дээрх маятыг бөглөж тамга даруулах ба үүнд зүрхний бичлэг, цээжний зураг, ДОХ, БЗХӨ-ний дэлгэрэнгүй шинжилгээг хавсаргах ба хуулбараа визад орохдоо өгөх ба эх хувиа сургуульдаа бүртгүүлэхдээ өгнө. Хятадад очоод зөвхөн цусны шинжилгээг төлбөртэй өгнө. 

Эрүүл мэндийн бичиг

Хэрвээ хятадад суралцаж буй оюутнуудаас асуух зүйл байвал манай груп нээлттэй байх болно.

Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post
Z
Hshshajajsj shhshs<br /> Hshsh
Reply
С
Хятад сурах гэж байгаа оюутан юмаа эхны жил хэлээр сурж байган тэгээд Guizhou zunyi д байхынмаа сарын хэдэн төгрөгтэй явбал зүгээр үү өдөрт хэдийг үрэх үү энэ нь талаар бичээж
Reply
T
хамгийн багадаа 1500 юань байхад болох байх, хүн хүний хэрэглээ адилгүй
Э
Havar surguuia hootsoldoj ene huudsiig bogluulj emnelgeer ywj bhdaa syphillis tussanaa medsen ghdee emchluuled edgersen gsn ghdee tsusnii shinjilgeegeer haldvargui bolowch nemeh gardag gene. Ochood butsaagdah boluu. Emchlegdsen gdg bichig awaad ywbal yadag ym bol hariu helj tuslaach guij bn.
Reply
Z
edgesen gsen bichgee uzuuled odo surch bgayu?
Z
@Энхээ, сургуульдаа сурч байгаа юу?
Z
edgesn gesn bichgee avaad yabj bolno,