Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Xятадын их сургуулиудад суралцахад шаардагдах хятад хэлний босго оноо

December 21 2017 , Written by Tumurbat Published on #Хятадын их сургуулиудын тэтгэлэгийн шалгуур, сургуулиа ямар үзүүлэлтээр сонгох вэ?

HSK гэдэг нь Hanyu shuiping kaoshi буюу Хятад хэлний түвшин тогтоох шалгалт гэсэн үг юм. Бусад олон хэлэнд байдаг түвшин тогтоох шалгалттай адил энэхүү шалгалт нь БНХАУ-ын их сургуульд бакалавр, мастер ба докторны түвшинд элсэн суралцах үндсэн нөхцөл болдог юм. Нийт 6 түвшинтэй. 6 түвшингийн 1-2 зэрэг нь суурь, 3-4 зэрэг нь дунд, 5-6 зэрэг нь дээд шатны мэдлэгийг илэрхийлнэ.

Хятадын зарим их сургуулиуд болон засгийн газрын тэтгэлгээр сурах шалгуурт HSK оноотой байх ёстой гэсэн шалгуур заадаггүй болов ч тодорхой оноотой байх нь давуу тал болдог. Хятад хэлний анхан шатны мэдлэггүй Хятад ирээд эхний 1 жил хэлний бэлтгэлд суралцаад 2 дахь жилээс үндсэн ангидаа хятад хэлээр хичээлээ судлах хэмжээнд сурна гэдэг ихэнхи оюутнуудын хувьд хангалтгүй байдаг тул тэтгэлэгээ алдах магадлалтай учраас тэр дундаа тэргүүлэх сургуулиуд гадаад оюутан элсүүлэх журамдаа HSK онооны босго тогтоож эхлээд байгаа ажээ. Тухайлбал Бээжингийн их сургууль 6-р түвшин нь элсэлтийн шалгуур хангана гэж үзэж байна. HSK 6 оноо өндөр мэт болов ч хэлний хувьд бүрэн дүүрэн суралцах түвшин бас биш байдгыг анхааруулахад илүүдэхгүй бизээ. Иймээс хятад хэлээр суралцахаар төлөвлөж байгаа хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай болж байна. Бакалаврын суралцагчдын хувьд өрсөлдөөн багатай сургуулиуд 4-р түвшнээр тэтгэлэг олгодог бол, өрсөлдөөн дундаж сургуулиуд 5-р түвшин, топ сургуулиуд 6 түвшнээр тэтгэлэг өгөх нь элбэг. 

Peking University HSK6
Renmin University of China HSK4
Tsinghua University HSK5
Beihang University HSK5
Beijing Normal University HSK4
Central Nationalities University HSK5
Nankai University HSK4
Tianjin University HSK4
Dalian University of Technology HSK4
Jilin University HSK3
Harbin Institute of Technology HSK4
Fudan University HSK4
Tongji University HSK3
Shanghai Jiaotong University HSK5
East China Normal University HSK4
Nanjing University HSK4
Southeast University HSK4
Zhejiang University HSK4
Xiamen University HSK4
Shandong University HSK5
Ocean University of China HSK5
Wuhan University HSK5
Central South University HSK4
Sun Yat-sen University HSK4
South China University of Technology HSK4
Sichuan University HSK5
Chongqing University HSK4
Southwest Jiaotong University HSK5
Lanzhou University HSK3
Northeastern University HSK5
Zhengzhou University HSK4
Yunnan University HSK3
Beijing Jiaotong University HSK4
Beijing Universit of Technology HSK4
Beijing University of Science and Technology HSK4
Beijing University of Posts and Telecommunications HSK4
Beijing Forestry University HSK4
Beijing University of Traditional Chinese Medicine HSK6
Capital Normal University HSK5
Beijing Foreign Studies University HSK6
China Communication University HSK5
Central University of Finance and Economics HSK4
Beijing Sport University HSK4
Central Conservatory of Music HSK3
Central Academy of Fine Arts HSK5
Central Academy of Drama HSK5,6
Chinese Academy of Sciences HSK5
Ningbo University HSK3,4
Ningxia University HSK4
Shaanxi Normal University HSK5
Chang'an University HSK3 above
Xi'an University of Electronic Science and Technology HSK3 above
Northwestern University HSK4, 5
Guizhou University HSK4,5
Southwest University of Finance and Economics HSK4
Southwest University HSK4
Chengdu University of Traditional Chinese Medicine HSK4
Sichuan Agricultural University HSK4,5
Southwest Petroleum University HSK4
Southwest Jiaotong University HSK4,5,6
Guangxi University HSK4
Hainan University HSK5
South China Normal University HSK5
Guangzhou University of Traditional Chinese Medicine HSK5,5,6
Jinan University HSK5
Hunan Normal University HSK3
Zhongnan University of Economics and Law HSK6
Huazhong Normal University HSK4
China University of Geosciences HSK6
Henan University HSK3,4
Nanchang University HSK4,5
Fuzhou University HSK4,5
Hefei University of Technology HSK3
Anhui University HSK4
China Academy of Fine Arts HSK4
Nanjing Normal University HSK5
China Pharmaceutical University HSK5,6
Nanjing University of Traditional Chinese Medicine HSK5
Nanjing Agricultural University HSK4
Nanjing University of Information Engineering HSK4,5,6
Hohai University HSK4
Nanjing University of Posts and Telecommunications HSK3,4
China University of Mining and Technology HSK4
Nanjing University of Science and Technology HSK4,5,6
Soochow University HSK4
Shanghai University HSK4
Shanghai Conservatory of Music HSK4
Shanghai Institute of Physical Education HSK5,6
Shanghai University of Finance and Economics HSK5
Shanghai International Studies University HSK4
Shanghai University of Traditional Chinese Medicine HSK5
Shanghai Ocean University old HSK3 or new HSK4
East China University of Science and Technology HSK4
Northeast Forestry University HSK4
Northeast Agricultural University HSK4
Harbin Engineering University HSK4
Yanbian University HSK5,6
Dalian Maritime University HSK4
Inner Mongolia University HSK3,6
Taiyuan University of Technology HSK3,4
Hebei University of Technology HSK4
Tianjin University of Traditional Chinese Medicine HSK4

Youtube, Coursera гэх мэт үнэ төлбөргүй боловсрол олгодог цахим хуудаснуудын видео хичээлүүдийг үзэж хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. 

Хятад хэл, соёлыг дэлхийд түгээх зорилгоор Хятад нь Confucius Institute Scholarship, Confucius China Studies Program, Chinese government municipal scholarship, зарим их сургуулиуд элсүүлэн авсан бакалавр, мастер ба докторын оюутнуудад эхний жил тэтгэлэгтэй хэлний бэлтгэлд хятад хэл сурах боломж олгон сургалтын төлбөр, даатгал, байрны төлбөрөөс чөлөөлж, сар бүрийн мөнгөн тэтгэлэгийг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар олгож сурах боломж олгодог. Ерөнхийдөө шалгуур нь:

16-35 насны эрүүл бие бялдар, хүмүүжил сайтай иргэдэд хятад хэл сурахад, 45 хүртэлх насны хятад хэлний багш нарт хятад хэлний мэргэжил дээшлүүлэх боломж нээлттэй. Бакалаврын оюутны насны хязгаар 20-оос доош байх ёстой. Ингэхдээ:

1.Хятад хэлний багшаар мастер зэргээр суралцах сонирхолтой багш болон хятад хэлний ангид суралцдаг оюутанд 11 сарын хугацаатай суралцах боломжийг HSK Test (Level 3),  оноотой бол давуу тал өгдөг ажээ.

2. Өмнө нь Хятадад сурч байгаагүй оюутанд 1 улирал буюу 5 сарын хугацаатай  суралцах боломжийгHSK Test (Level 3),  оноотой бол давуу тал өгдөг ажээ.

3.Бакалавр, мастер, докторын зэргээр засгийн газар, муж-хотын тэтгэлэг авсан бол зарим сургууль эхний жил тэтгэлэгтэй сургах боломжийг бүрдүүлж өгдөг бөгөөд 18-50 хүртэлх насны иргэд хамрагдах боломжтой.

Өргөдөл авах эцсийн хугацаа нь жил бүрийн тухайн сургуулийн элсэлтийн бодлоготой уялдан 5-р сарын 31. 

Суралцах хүсэлтэй иргэд http://cis.chinese.cn цахим хуудасруу нэвтэрч аккаунт үүсгэн, шаардагдах материалыг хавсарган, суралцахыг хүсэж буй сургуульруугаа шуудангаар болон цахимаар илгээн хүсэлт гаргасны дараа сургууль нь хянан үзээд The Confucius Institute Headquarters (Hanban) -руу илгээнэ. Өргөдөл гаргагч болон батлан даагч нь өргөдөлд гарын үсэг зурна. Шаардагдах материалыг хүлээн авсны дараа хянан үзэж тэтгэлэг олгох эсэхийг Hanban шийдвэрлэдэг. 

Бүрдүүлэх материал

1.Гадаад пасспортын өнгөт хуулбар, 18 нас хүрээгүй бол батлан даагчийн холбогдох баримт бичиг

2.Сүүлийн 2 жилд хүчинтэй HSK онооны хуулбар

3.Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, хятад хэлний багш бол ажлын газрын тодорхойлолт ба тодорхойлох захиа

4.Зэргээр сурах бол боловсролын гэрчилгээ болон дипломыг баталгаажуулна. 

5.Сурахыг хүсэж буй сургууль болон -ын тэтгэлэгийн өргөдлийн маягтыг бөглөх 

6.Эрүүл мэндийн бичиг

7. personal statement бичнэ.

8.Шаардлагатай тохиолдолд дунджаар 600 орчим юаны хураамж төлдөг. 

Хэрвээ үндсэн зэргээр сурах эрх авсан бол ихэнхи их сургуулиуд эхний жил тэтгэлэгтэй хятад хэл сураад хоёрдахь жилээс үндсэн зэргээр сурах боломжтой хэдий ч огт суурьгүй ирээд хоёр дахь жилээс хичээлээ хятад хэлээр ойлгох хэмжээнд сурна гэдэг ихэнхи Монгол оюутнуудын хувьд тэнцэхгүй байгааг дуулгах хэрэгтэй.

Хэрвээ хувийн зардлаар сурах бол сурлагын голч, авч байсан шагнал, багш эрдэмтний тодорхойлолт болон суралцах төлөвлөгөө шаардлагагүй. Хэрвээ хэлний бэлтгэлд зуучлуулах гэж байгаа бол дараах зүйлийг анхаарагтун. Зуучлалын газрууд хэлний тэтгэлэгтэй бэлгэлд зуучилна хэмээн залилан хийдэг болоод удаж байна. Үнэндээ тэр тэтгэлэгт хөтөлбөр гээд байгаа Vocational and Technical College(职业技术学院)-ууд буюу мэргэжил сургалтын төв байх бөгөөд тэтгэлэгийн зориулалт нь эхний жил үнэ төлбөргүй хятад хэл сураад дараа жилээс мэргэжлээрээ үргэлжлүүлэн сурах нөхцөлтэй байдаг. Гэвч асар их өндөр үнээр зуучлуулан Хятадад сурахаар ирэхэд нь алхам дутамд нь бөөн мөнгө нэхэн дарамталж, үнэгүйгээсээ эсий юм болох агаад Хятаддаа хөдөө газар байрладаг, хятад хэл заах арга барил муутай, заах цаг нь бага,

Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post