Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Элсэлтийн ярилцлага ба онлайн шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ?

December 2 2017 , Written by Tumurbat Published on #Admission interview and online exam

Элсэлтийн ярилцлага буюу admission interview-ийг зарим сургуулиуд өргөдөл гаргагчийнматериалыг хүлээн авсны дараа зохион байгуулдаг бөгөөд энэ тухай цахим шуудангаар ньмэдэгддэг. Ярилцлагын зорилго нь өргөдөл гаргагч тухайн хөтөлбөрт суралцах чадварбайгаа эсэхийг ерөнхийд нь тодорхойлох явдал юм. Ярилцлагын эхэнд өөрийгөө танилцуулах хэсэг голдуу байх ба танилцуулах үеэр ярианы дундаас асуулт нэмж асуух нь бий. Тухайлбал, хийдэг ажлын тухай асуувал ажлын байранд гүйцэтгэдэг үүрэг гэх мэтээр дэлгэрүүлэн асууна. Төгссөн сургуулиа ярьсны дараа өмнө нь хэрвээ өөр мэргэжлээр одоо суралцах бол одоо суралцах гэж байгаа мэргэжилтэй чинь ямар холбоотой вэ гэж асууна. Түүнчлэн тийм хичээлээс яг юу сурсан манай сургуулиас яг юу сурах төлөвлөгөөтэй байгаа, судалгааны чиглэл, сургуулиа төгсөөд хятадад үлдээ ажиллах уу, эх оронруугаа буцаж очиж ажиллах уу гэх мэтээр асууна. Мөн хятад хэлээр сурах бол англи хэлний мэдлэгийн түвшинг асуунгаа англиар судалгааны чиглэл чинь юу вэ? гэж асуух жишээтэй. 

Ярилцлага өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.

  1. Ярилцлагыг суралцахаар сонгосон хэлээр буюу англи эсвэл хятад хэлний аль нэгээр нь хийдэг.
  2. Нүүр тулж ярилцах учраас видео камер, микрофонийг бэлдсэн байхаас гадна гацах, саатах компьютертэй байх
  3. Ярилцлагын асуултыг өргөдлийн материалд үндэслэн асуух тул сурах төлөвлөгөө, намтар, багшийн тодорхойлолт зэргийг урьдаас сайтар эргэн харсан байх хэрэгтэй. 
  4. Ярилцлага хийх хугацааг тодорхой заасан байдаг тул цагыг маш сайн баримтлахаас гадна орчны дуу чимээ, элдэв садаа болох зүйлээс ангид байх
  5. Албаны хувцаслах албагүй
  6. Хувь хүний талаас өөрийг чинь таньж мэдэх зорилготой байдаг тул чиний давуу болон сул тал, цаашдын төлөвлөгөө, олон нийтийн ажилд хэр оролцдог, яагаад Хятадад сурах болсон, манай сургуулийн тэнхмийг яагаад сонгох болсон, хятад улсын талаар юу гэж боддог, яагаад энэ тэтгэлгийг чамд өгөх ёстой байдаг, төгсөөд юу хийхээр төлөвлөсөн, сурсан мэдсэн зүйл чинь Монголд буцаж очиход цаашид хир ач холбогдолтой байх, мастер докторын оюутан бол эрдэм шинжилгээний судалгааны чиглэл, гэх мэт асуулт асуудаг.
  7. Ярилцлага нь сургуульд сурах урилга авах, цаашлаад тэтгэлэг авах эсэхэд ерөнхийдөө нөлөөлдөг тул сандрах хэрэггүй, урьдаас бэлтгэсэн байх хэрэгтэй.Сүүлийн 1-2 жилд зарим сургуулиуд онлайн хэлбэрээр өргөдөл гаргагчаас англи эсвэл хятад хэлний болон математикийн ерөнхий мэдлэгийн шалгалтыг мөн сурах хэлээр нь авдаг болж байна. Энэ нь мөн л тухайн суралцагчийн хэрхэн хариуцлагатай суралцаж чадах, сонгосон хөтөлбөрт ерөнхийд нь тохирох эсэхийг тодорхойлох явдал юм. Онлайн шалгалтыг ихэнхдээ камергүй авдаг талтай.

Та бүхэнд амжилт хүсье. 

Хятадад суралцаж буй оюутнуудаас асуух зүйл байвал манай групэд тавтай морилно уу.

https://www.facebook.com/groups/Mongoliansinchina/

 

Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post