Хятадын анагаах ухаан, бизнес, инжинер, нийгэм-хүмүнлэгийн шилдэг сургуулиуд

Published on by Tumurbat

Хятадын шилдэг MBA хөтөлбөрүүд

Хятадад сурч байгаа Монгол оюутнуудын ихэнхи нь Хятадад ямар нэг шугамаар тэтгэлэгтэй сурдагч,  дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдэд сурч байгаа Монгол оюутан одоогоор алга байна. Ийм хөтөлбөрүүдийн шалгуур нь асар өндөр тул элсэн суралцах эрх авч чадахгүй байгаагаас гадна, засгийн газар, муж-хотуудын тэтгэлэгт уг хөтөлбөрийг хязгаарлагдмал байдлаар хамруулдаг нь ч бас нөлөөлж байна. Тухайлбал Бээжингийн их сургуулийн MBA хөтөлбөрийн төлбөр 188000-288000 юань бөгөөд цөөн тооны оюутнуудад сургуулийн зүгээс төлбөрөөс бүрэн чөлөөлсөн тэтгэлэг олгохын зэрэгцээ, Бээжингийн засгийн газрын тэтгэлэгээр дамжуулан ердөө 10000-20000 юанийн хөнгөлөлт, Торгоны замын тэтгэлэгээр дамжуулан төлбөрийн бүрэн болон хэсэгчилсэн хөнгөлөлт үзүүлдэг тул мөнгөтэй эсвэл өөр газраас тэтгэлэг аваад сурах боломжтой сурлага сайтай оюутнуудад олддог. 

Өдгөө Хятадад хамгийн шилдэг MBA гэгддэг CEIBS гэхэд 1994 онд Шанхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ашгийн бус хэдий ч 18 сарын хугацаатай MBA хөтөлбөрийн зөвхөн сургалтын төлбөр нь 408000 юань. Хятадын засгийн газрын тэтгэлэгээр тус сургуульд сурах ямар ч бололцоогүй ч оюутнууддаа төрөл бүрийн шугамаар тэтгэлэг өгдөг болов ч мөн л манайхандаа шалгуур өндөр тул Монгол оюутнууд сурдаггүй. 

Үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаатай танилцах, удирдлагын арга барил, байгууллагын соёлтой нь танилцъя гэвэл шалгуурыг нь хангахауйц хятад хэл дээрээс нь англи хэлэндээ боломжийн байх, мэдээж хятад болон бусад орны оюутнуудтай өрсөлдөх хэрэгтэй болно. 

Дэлхийн шилдэг 100, 200 ба 300 шилдэг бизнесийн хөтөлбөрүүд гэж байдаг. Тухайлбал, QS top 100 MBA хөтөлбөрт Хятадаас Shanghai Jiao Tong University ганцаараа багтсан бол дэлхийн шилдэг бизнес менежментийн 300 хөтөлбөрт Peking, Tsinghua, Shanghai Jiao Tong, Fudan, Zhejiang, Nanjing, Renmin University of China, Sun Yat-sen, USTC, Beijing Normal, Xian Jiao Tong university багтсан байна.Чанартай хөтөлбөр сонирхож байвал дээрх сургуулиудыг зориорой. 

Физик, математик, шинжлэх ухаанд сонирхолтой оюутнуудын хувьд инжинерээр сурах нь зөв сонголт болох буй зээ. Компьютерийн шинжлэх ухаан, эрчим хүч, робот, сансар судлал анагаахын технологиос эхлээд барилгын дизайн хүртэл инжинерийн зэргүүд нь олон салбартай бөгөөд инжинерийн зэргээр төгсөгчид дэлхийн аль ч улс оронд хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байна.

Инжинер, технологийн хөтөлбөрүүдийн чансаагаар АНУ, Их Британийн дараа инжинерийн бүтээн байгуулалт, технологийн шийдлүүдээрээ түүхэнд ул мөрөө үлдээсэн Хятадын их сургуулиуд орж байна. 2018 оны Times Higher Education инжинер, технологийн шилдэг хөтөлбөрүүдэд 50 гаруй орны 500 их сургуулийг нэрлэсэн бөгөөд Хятадаас 26 их сургууль багтан ороод байгаа хэдий ч 2500 их сургуультай нь харьцуулахад бас хангалтгүй юм. Эрдэм шинжилгээний бүтээлийг нь иш татсан үзүүлэлтэнд ач холбогдол бага өгч, инноваци гэсэн үзүүлэлтэнд ач холбогдол өгч дэлхийн шилдэг хөтөлбөрүүдийг Times Higher Education шалгаруулжээ.  

 

 

Engineering Mineral & MiningEngineering Mechanical, Aeronautical & ManufacturingEngineering Chemical Engineering, CiviI & StructuralEngineering Electrical & ElectronicComputer Science & Information Systems гэсэн салбаруудаар дээрх шилдэг 500 их сургуулийн жагсаалтыг гаргадаг. Мөн тус тусад нь гаргасан зэрэглэлүүдийг харах боломжтой.

Хятадын аль ч их сургуулиудад инжинер, технологиор сурах боломж нээлттэй байдаг тул хэлний босго оноо тэр бүр шаарддаггүй бөгөөд АНУ гэх мэт орнуудын их сургуулиудтай харьцуулахад гадаад оюутан хялбархан тэнцэж, тэтгэлэг авах боломж өндөр юм. Дээрх шилдэг 500 хөтөлбөрт багтсан их сургуулиудад Монгол оюутнууд Хятадын төрөл бүрийн тэтгэлэгтэй суралцаж байгаа болов ч бас л чамлалттай байгаа нь мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Хэрвээ инжинер, технологийн чиглэлээр Хятадын аль их сургуульд сурахаа харайхан шийдээгүй бол энэхүү зэрэглэл та бүхэнд сонголт хийхэд тусална гэдэгт найдаж байна. 

Хятадад сурдаг оюутнуудаас асуух зүйл байвал манай груп та бүхэнд нээлттэй байх болно. 

To be informed of the latest articles, subscribe:

Comment on this post