Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Хятад улсад тэтгэлэгтэй сурах боломж ном нь Хятадад суралцах хөтөч блогоос зөвшөөрөлгүй хуулбарлажээ

August 10 2019 , Written by Tumurbat

Миний бие 2017 оноос эхлэн “Хятадад сурах хөтөч” блогoo Өмнөд хөршид сурах хүсэлтэй хүүхэд, залуучуудад олж харсан болон уншиж мэдсэн зүйлээ, зөвлөгөө байдлаар, англи, хятад эх сурвалжаас нь иш татан 30 орчим постыг оруулсаар ирсэн юм. Үндсэн блог дахь Тайвань болон гадаадын их сургуульд элсэн суралцах талаар зөвлөгөө бүхий постууд хамгийн их хандалттай байдаг байсан учраас боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэт сэтгэгдэл төрүүлээд байдаг байсан тул өөр блог тусад нь нээсэн нь “Хятадад суралцах хөтөч” блог байлаа. Гадаадад байгаа миний хувьд өөрөөр одоохондоо хэн нэгэнд туслах боломж хомс байгаадаа л тэр.

    Гэтэл Э.Гэрэлбаяр гэх хүн “Хятад улсад тэтгэлэгтэй сурах боломж” гэсэн ном гаргахдаа блогноос минь зарим постуудыг зөвшөөрөлгүй, иш таталгүйгээр бүхэлд нь үг, агуулгын ямарч өөрчлөлтгүйгээр хуулбарлан оруулжээ. Хэдийгээр нь номын бүхэл хэсэг нь миний пост биш хэдий ч Хятад улсын тухай 1-р бүлэг нь Wikipedia, MGLnews,  duuren.mn цахим хуудсанд байршсан бичвэрүүдийг оруулсан бол, 2, 3 болон 4-р бүлгүүдийн цөм хэсгүүдийг бүрдүүлсэн бичвэрүүдийг миний блогоос оруулсан бол, хятадын засгийн газрын тэтгэлэгийн зар, хятадад суралцах виз мэдүүлэх заавар зэрэг нь Монгол улсад суугаа Хятадын элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хятадын Боловсролын төвийн цахим хуудсанд байршсан мэдээ байсан юм. 100 хувь цахим хэлбэрээр агуулгын ямар ч өөрчлөлтгүй, иш таталгүй, зөвшөөрөлгүй хуулбарласныг Оюуны Өмчийн Газар дүгнэн тогтоож, зөрчлийн тухай хуулиар Э.Гэрэлбаярыг 500000 төгрөгөөр л торгон, улсын санд оруулсан юм. 

    Хэдийгээр ийм зүйл хэн нэгний хувьд, магадгүй Э.Гэрэлбаярын хувьд байж болох зүйл мэт санагдаж байгаа. Э.Гэрэлбаяр ч миний утасруу утасдаж "ямар учраас гомдол гаргасан юм бэ, блог гэдэг чинь бусдад мэдээлэл өгөх үүрэгтэй биздээ" гэж гайхахын зэрэгцээ, ийм зүйл байх ёстой мэт сэтгэлээ илэрхийлснээс гадна, мэдүүлгийн явцад ийм блогыг би анх удаа харж байна, би 2016 онд өөр фейжээс ном гаргах явцдаа бүгдийг нь олж харсан хэмээн хуурамч линк хаягуудыг Оюуны Өмчийн Газарт бүрдүүлж өгсөн байсан ч тэр нь огт байдаггүй, хаанаас ч хайгаад олдохгүй, хуурамчаар баримт бүрдүүлсэнийг нь бас тогтоосон. Номын арын хэсэгт нь "Гэрэл төв" гадаадын их сургуулиудад тэтгэлэгээр суралцуулна гэсэн зар байсныг нь харахад бусдын ирээдүйг нь чиглүүлэх гэж байгаа бол бусдын үгээр үг хийнэ гэдэг хариуцлагагүй хэрэг. Би өөрөө ч хаа газар пост хийхээсээ ичдэг үг үсгийн алдаатай, зарим талаар өрөөсгөл, ташаа мэдээлэл бүхий бичвэрүүдийг нягтлахгүйгээр тэр чигээр нь өөрийн зургаа итгэлтэй тавиад хуулаад оруулж байна гэдэг Хятадад сурч байгаагүй, хятад хэлний анхан шатны мэддэггүйг нь харуулна. Хятадад сурч үзсэн байж гэмээн бусдад Хятадад хэрхэн сурах талаар зөвлөгөө өгөх ёстой. Айлын хоттой малыг туугаад өөр газар зарж байгаагаас түүний энэ үйлдэл ялгаагүй хэрэг миний хувьд шүүдээ. Наад захын ийм асуултуудыг өөртөө тавих ёс зүй байх учиртай. Хятад дахь Монголын оюутны холбоо, Күнз хамтран Хятадад сурах гарын авлага номыг саяхан гаргасан байсан бөгөөд номын агуулга нь миний Хятадад суралцах хөтөч блогын посттой ижил байсан. Хэдий хуулбарлаагүй ч ийм мэтээр бүтээлчээр хандаж болохыг үгүйсгэхгүй. 

   Энэ асуудлыг хөндөхийн учир нь өнөөдөр цахим эриний хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хэн дуртайд үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй болсон. Гэхдээ блог, фейж, груптээ өөрийн туршлагаа хуваалцаж байхад хэн нэгэн энэ мэтээр өөрийн нэрээр ном хэвлүүлээд өөрөө бичсэн мэт дүр эсгээд байх вий гэсэн сэрэмжлүүлэгийг бусдад өгөх нь зүй ёсны хэрэг буйзаа. Түүний зохиогчийн эрхийн зөрчилтэй ном нь үндэсний номын сан болон бусад номын сангын хөмрөгт орж, дэлгүүрүүдээр худалдаалагдсаар л. Баримтыг хэвлүүлсэн номынх нь хуулбарын хамт номонд оруулсан бичвэрүүдийнх нь цахим хаягнаас авч хэвлүүлсэнийг нь дэлгэрэнгүй үзье гэвэл дараах линкүүдрүү орж болно. 

“Хятад улсад тэтгэлэгтэй суралцах боломж” номонд орсон бичвэрүүдийн интернэт эх үүсвэр

Нэгдүгээр бүлэг  Хятад улсын талаар гэсэн сэдвүүдээр оруулсан бүлгийн хувьд дараах цахим сурвалжаас тодорхой сэдвүүдийг л хасаж оруулсан. (Төр засаг хэсэг дэх БНХАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СИ ЗИНЬПИНИЙ ТОВЧ НАМТАР-ыг бүхэлд хэсгийг л http://www.mglnews.mn/content/read/48067.htm)   

Цахим эх сурвалж   Wikipedia  “Хятад  улс”  https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4_%D1%83%D0%BB%D1%8

Хоёрдугаар бүлэг Хятадад суралцахын давуу тал бүлэг дэх "Хятадын эдийн засгийн хөгжил, Хятад улс дэлхийн эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжинэ" хэсгүүдийг дараах цахим хуудаснаас       https://duuren.mn/?p=7815

"Хятадад суралцахын давуу тал"   http://inchina.over-blog.com/2017/05/.html

"Хятадад суралцах шалтгаан" http://inchina.over-blog.com/2017/05/-2.html

"Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагддаг сургууль ба дэлхийн шилдэг их сургуулийн нэрс" http://inchina.over-blog.com/2017/07/2017-52.html

"Хятадын шилдэг бизнесийн удирдлагын хөтөлбөрүүд"-ийг http://inchina.over-blog.com/2017/06/ceibs.html

Гуравдугаар бүлэг Хятадад 100% тэтгэлэгтэй суралцах боломж  бүлэгт "Хятад улсаас олгодог тэтгэлэгүүд  - БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг"      https://ikon.mn/n/18eq

"БНХАУ-ын ӨМӨЗО-ны 2018-2019 оны тэтгэлэг зарлагдлаа"  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайт https://mecss.gov.mn/news/669/

Хятад улсын өвөр монголын өөртөө засах орны засгийн ордны тэтгэлэгээр суралцагчдын өргөдөл гаргах аргачлал  

Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн цахим хуудсан дээр англи ба хятад хэлээр 2019 оны 3-р сарын 1-ний өдөр гарсныг БСШУСяам  орчуулан цахим хуудсан дээрээ тавьсан   http://gjjyxy.imau.edu.cn/info/1069/1807.htm

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайт  дээр хятад, монгол хэлээр 2019 оны 3-р сард гарсан https://mecss.gov.mn/.../3dd31e17-c6c9-41ae-a45b-68cca3da48a0.doc

"Хятад улсын торгоны замын тэтгэлэг" http ://inchina.over-blog.com/2018/01/-6.html

"Цагаан хэрэм тэтгэлэг" http://inchina.over-blog.com/2017/08/-3.html

Дөрөвдүгээр бүлэг Хятад улсад сурч ажиллаж амьдрах зөвлөгөө

"Хятад улсад хүрч очих нь" http://inchina.over-blog.com/2017/08/-7.html

Сургуульдаа хүрч очих нь http://inchina.over-blog.com/2017/08/04.html

Хятадад анхлан суралцагсад анхаарах зүйлс http://inchina.over-blog.com/2017/08/-5.html

Хятадын их сургуулиудад суралцахад шаардагдах хятад хэлний босго оноо http://inchina.over-blog.com/2017/12/-1.html

Хятадад хичээлээ хятад хэлээр сурахад бэлэн үү? http://inchina.over-blog.com/2017/07/.html(номонд багтсан болов ч гарчигт ороогүй)

Хятадын ямар их сургуульд сурах вэ? (номонд багтсан болов ч гарчигт ороогүй) http://inchina.over-blog.com/2017/05/-0.html БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ, виз мэдүүлэх материалууд 

Хятадын элчин сайдын яамны цахим хуудас http://mn.china-embassy.org/mn/lsfw/lsxw/t1535304.htm 

БНХАУ-д суралцах оюутны Х виз авах заавар Хятадын боловсролын төвийн цахим хуудас www.educhina.mn/files/files/1311260002.docx

Бичиг баримт баталгаажуулалт хийлгэх журам  Хятадын элчин сайдын яамны цахим хуудас Баталгаажуулалт хийлгэх журам   http://mn.china-embassy.org/mn/lsfw/lsxw/t1577886.htm

Бусдад сургамж болоосой гэсэндээ ийм мэдээлэл орууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.

Share this post

Repost0
To be informed of the latest articles, subscribe:

Comment on this post