Overblog All blogs Top blogs Jobs, Education & Studies
Edit post Follow this blog Administration + Create my blog
MENU
Advertising
Хятадад суралцах хөтөч

Хятадад суралцах шалтгаан

May 27 2017 Published on #Хятадад сурах гэж байгаа бол

Xятадад өөрийн сурахыг хүсэж байгаа их сургуулиудаас сонголт хийхдээ дараах хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ үү.
1. Тэтгэлэг - Монгол оюутнуудад Хятадын засгийн газрын, муж-хотын засаг захиргааны, Күнзийн сургуулийн /Confucius Institute Scholarship/ торгоны замын, их сургуулиудын гэсэн үндсэн 5 төрлийн тэтгэлгээс сонголт хийж сурах боломжтой. Хятадын засгийн газрын, муж-хотын засаг захиргааны, ба торгоны замын тэтгэлэгүүд нь суралцагчийн өргөдлийн материалыг хянан үзэж, сургалтын төлбөр, дотуур байр, амжиргаа, даатгалыг бүрэн болон хэсэгчлэн хариуцна. Сургуулийн тэтгэлэгийн тухайд тэтгэлэгийн хэмжээ, журам харилцан адилгүй. Тухайлбал, голдуу улсын сургуулиуд болон цөөн тооны хувийн сургуулиуд төлбөрөөс бүрэн болон 20-50%-ийн хэсэгчилэн чөлөөлж, сар бүр тодорхой мөнгөн тэтгэмж өгдөг болон өгдөггүй гэсэн журамтай байхаас гадна суралцагч дотуур байр, даатгал болон бусад нэмэлт зардлаа өөрөө хариуцах, сургууль хариуцах гэсэн харилцан адилгүй тэтгэлэгийн шалгууртай. Ихэнхи хувийн болон цөөн тооны улсын сургуулиуд зөвхөн төлбөрийн 100-20%-тай тэнцэхүйц тэтгэмж л олгодог. Сургуулиуд тэтгэлэгээ жилээр олгох ба өмнөх жилийн сурлага, хүмүүжлийн голчийг харгалзан үзэж байж дараагын жилд үргэлжлүүлэн олгодог. Мөн хэлний бэлтгэлтэй тэтгэлэгийн тухайд ч хятад хэлний шалгалтанд тодорхой онооны болзол хангаж байж тэтгэлэгээ үргэжлүүлэн авна. Монгол оюутнуудын хувьд тэтгэлэгээ алдах үзэгдэл маш элбэг. Манайхан тэтгэлэгээр нь баримжаалж сургуулиа сонгодог болохоос хичээлийн агуулга, чанарт огт анхаардаггүй. Нэр хүндтэй их сургууль эвсэл чанартай хөтөлбөрөөс тэр дундаа Монгол оюутан тэтгэлэг олж авах боломж маш бага байгаагаас гадна засгийн газрын тэтгэлэгээр хүссэн сургуульдаа сурна гэсэн баталгаа байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 
2.Аль сургуульд сурах вэ - Хятадын бүх их сургууль олон улсын оюутан элсүүлэн сургах эрх байдаггүй тул тодорхой шалгуур хангасан их сургууль гадаад оюутан хүлээн авдаг тул сурах орчин, чанарын хувьд бүгд л шаардлага хангасан их сургуулиуд байгаа хэдий ч зарим оюутнууд Хятадад сургуульдаа ирсний дараагаар манай сургуульд ирээд дэмий, би шилжмээр байна, Монгол буцмаар, өөр сургуульд сурмаар байна, нил Орос, Казакууд, ямар ч хятад хэлний орчин алга, бөглүү хөдөө газар ирчихлээ гэх мэт зүйлийг хэлэх нь цөөнгүй. Хятад хэлээр уншдаггүй бол сурахыг хүсэж буй сургуулийнхаа хөтөлбөрийн чанар, нэр хүндийг тэр бүр нарийн мэдэх бололцоогүй тул англи хэлээр гардаг дэлхийн их сургуулиуд, тэдгээрийн хөтөлбөрийн чансааны талаарх зэрэглэлээр баримжаа авч болно. Зэрэглэл өндөртэй сургуулиудын хичээл хүнд талдаа байхаас гадна, багш нар нь хатуу дүгнэдэг талдаа, зарим сургуулидын хичээл ном маш хөнгөн, ачаалал бага, багш нар нь ч зөөлөн дүгнэх нь цөөнгүй. Улсын сургууль сайн, хувийн сургууль муу гэсэн ойлголт манайханд байдаг. Өдгөө Хятадад дэлхийн худийн шилдэг их сургуулиуд салбараа нээн үйл ажиллагаа явуулж байгаа ч элсэлтийн босго өндөр тул Монгол оюутнууд бас л элсэн суралцах эрх авч чадахгүй байна. Зарим нэр хүндтэй улсын сургуулиудын хөтөлбөр маш сул байдаг байхад зарим хувийн сургуулиудын хөтөлбөр эрэлттэй байхаас гадна, чанартай байдаг тул сурах гэж буй сургуулийнхаа хөтөлбөрийг нь бас судлах хэрэгтэй.
3.Цагын ажил хийх боломж - Хятадад шууд ирээд ажил хийгээд их мөнгө олно гэсэн ойлголт тэр дундаа Монгол оюутанд байхгүй. Хуулиараа ч сурч буй гадаад оюутан цагын ажил хийх эрхгүй. 
4.Хэлний мэдлэг - Англи хэлээр суралцахад дэлхийн нэр хүндтэй бизнесийн сургуулийн хөтөлбөрүүдийг эс тооцвол ерөнхийдөө ачаалал бага талдаа, Хятад багш нар англиар заах нь элбэг тул тэдний эх хэл нь биш учраас дүгнэх, харилцаа зэрэг нь энгийн талдаа. Хятад хэлдээрх хөтөлбөрийн чанар Хятаддаа ерөнхийдөө сайн байхаас гадна сонголт ихтэй, давуу талтай хэдий ч багш хятадаар ярина, унших, шалгалт, даалгавар хийх материалууд ихэнхидээ англи хэлээр байдаг тул сурахад тийм ч амар биш. Хятад хэлний оноогүй, мэдлэггүй байсан ч хятад хэл дээрх хөтөлбөрт элсэн суралцах боломжтой байдаг тул Монгол төдийгүй гадаад оюутнуудын ихэнхи нь хятад хэлний шаардлага хангахгүй Хятадад ирдэг. Гэхдээ англиар сурах бичгээ болж өгвөл хурдан уншиж ойлгоод даалгавараа хийж, шалгалтаа өгөх чадвартай байх хэрэгтэй. Хэлний бэлтгэлгүй сургуульд сурах бол мастер болон докторын оюутны кредит цөөн байдаг тул хятад хэлний анхан шатны мэдлэгтэй ирээд, эхний жил хятад хэлний хичээл кредит тооцуулан үнэ төлбөргүй суран, хоёрдахь жилээс эхлэн мэргэжлийн хичээлээ үзээд явах боломжтой. Харин бакалаврын оюутан кредит ихтэй тул заавал мэргэжлийн хичээл үзэж байж давхар хэлний хичээлд суух шаардлага гарах тул хэлэндээ тааруу бол сурна гэдэг маш хүнд. Зарим сургууль эхний жил бүх гадаад оюутан англи хэлний шалгалт өгдөг тул тэнцэхгүй бол хасах тохиолдол гарч байгаа тул сайн бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. 
4. Бусад хүчин зүйлүүд - Улсын ихэнхи сургуулиудад оюутнууддаа дэлхийн бусад орны их сургуулиудад солилцоогоор сурах бололцоо олгодог хэдий ч Хятад болон бусад гадаад оюутнуудтай өрсөлдөх хэрэгтэйгээс гадна засгийн тэтгэлэгээр сурдаг бол Монгол оюутанд тэр бүр солилцоогоор хамрагдах боломж олддоггүй. 
Үнэндээ Хятадын аль ч их сургуульд элсэн сурах эрх авах амархан хэдий ч, Хятад болон Монголын боловсролын чанар харилцан адилгүй учраас Хятадад тэр дундаа нэр хүндтэй их сургуульд сурна гэдэг амар хэрэг биш. Тэр дундаа инжинер, менежмент, анагаах ухаанаар сурна гэдэг маш их зүйлийг шаарддаг. 
Хэлэндээ боломжийн ч цөөн Монгол оюутнууд орчиндоо дасдаггүй, хоолыг нь идэхээр биенд нь ямар нэг зовиур илэрдэг эсвэл Хятад оюутнуудтай ойлголцдоггүй, ганцаарддаг тул удалгүй бие нь суларч өвдөж эхэлдэг учраас ирэхээсээ өмнө өөр соёл, ахуй орчинд сурч амьдрах бие болон сэтгэл зүйн бэлтгэлтэй ирэх нь чухал. 
Эцэст нь хэлэхэд Монгол оюутнууд Хятадад сурахад дээрх тэтгэлэгийн төрлүүдээс аль нэгийг нь авах боломжтой бөгөөд Монголын талаас тэтгэлэг олгодог нэг ч байгууллага, сан байдаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 
Бүхэл бүтэн их сургууль төгссөн, нас биед хүрсэн атлаа өргөдөл бөглөж чаддаггүй зуучлуулаад Хятадад ирээд гэнэт ухаан ордог үзэгдэл нь элбэг байдаг тул та бүхэн ирж сурахаасаа өмнө сайтар судалгаа хийж, бэлтгэлтэй ирнэ үү.

Хятадын их сургуулиудын сургалтын төлбөр ба дотуур байр, амжиргааны зардал

Бээжин, Цинхуа тэргүүтэй их сургуулийн зарим хөтөлбөрийг эс тооцвол Хятадын их сургуулиудын сургалтын төлбөр АНУ зэрэг дээд боловсролын тэргүүлэгч орнуудтай харьцуулахад маш хямд. Улсын их сургуулийн сургалтын төлбөр 1 жилд 3300-10000 ам долларын хооронд ерөнхийдөө байдаг бол англи хэл дээрх хөтөлбөрийн хувьд 2200-4500 ам доллар, анагаах ухаан, инжинер, бизнесийн хөтөлбөрийн төлбөр 24000-50000 ам доллар. Нэг гадаад оюутан жилд байранд 4000 ам доллар, амьжиргааны зардалд(хоол, унаа) 2000 ам доллар зарцуулдаг хэдий ч Хятад асар өргөн уудам нутагтай тул амжиргааны өртөг харьцангуй адилгүй. Тухайлбал Бээжинд 1 оюутны зардал 700-850 ам долларын хооронд, Шанхай болон Шэньжэнд 660-745 ам долларын хооронд, бусад хотуудад 440-550 ам долларын хооронд байдаг. Бээжин ба Шанхайд  амьдрахад өртөг өндөр хэдий ч Тянжинь, Зянсу ба Сичуаньд өртөг боломжийн байдаг. Гадаад оюутны амьдардаг байрууд 150-400 ам долларын хооронд, 1 өрөө бол 250-1000 ам долларын хооронд байдаг. Аль ч байранд амьдрахад барьцаа заавал авахаас гадна ус, цахилгаан, хийн мөнгийг давхар төлдөг.  Сурах бичигт улиралд 30-50 ам доллар байх бол шинжлэх ухаан, анагаах ухаан ба урлагаар суралцаж байгаа бол илүү зардал гардаг. Даатгалд 6 сард дунджаар 60 ам доллар төлдөг. 

Хятад хоол амтлагч ихтэй, халуун ногоотой эсвэл тос ихтэй тул дотуур байрандаа хоолоо хийж идэх боломжтой. Сургуулийн цайны газар нэг удаа 5-15 юань зарцуулах боломжтой бөгөөд энэ нь хамгийн хямд өртөгтэй. Хятадын том жижиг хотуудын өртөг харилцан адилгүй. Дунджаар 1 оюутан сардаа сардаа 800-1200 юань хэрэглээндээ зарцуулдаг.

Метронд дунджаар 1 удаа зорчиход зайнаас хамаараад 2-9 юань. Автобус 2 юань. Такси өдрийн цагаар 1 км нь 3-4 юань, шөнийн цагаар 4-5 юань. Сургуулийн WIFI хэрэглэдэггүй бол сарын 100 орчим юань. Утасны дата 27 юань. Кино үзвэр хамгийн үнэтэй төвийн кинотеатруудад 40-60 орчим, дэлгэцэнд гараад нилээн удсан бол 10-25 юань. Хятадад дунджаар сар бүр 100 орчим юанийн тог хэрэглэх эрхтэй, мөн 1 оюутан 5 тонн ус хэрэглэх эрхтэй бөгөөд лимит хэтэрбэл илүү төлбөр төлнө. Урд зүгийн хотуудад төвийн халаалтын системгүй тул  усаа бойлороор халааж хэрэглэх баэ эйр кондишнаар өвлийн цагт өрөөгөө халаах ба зуны цагт мөн эйр кондишнээр сэруүцэх тул тогны мөнгө төлнө. 1 өдөрт 150 гаруй юань зарцуулдаг ч өвлийн улирал оюутны ид амралтын үе 1-2-р саруудад таардаг тул хэмнэлт гарах боломжтой. Хятадад усны чанар муу учир хоол хийх болон ундны усаа тусд нь баллонтой худалдан авдаг бөгөөд 1 литр ус ойролцоогоор 0,8 юань. Өргөн хэрэглээний зарим барааны үнийг дурдвал мэдээж ӨвөрМонгол гэх мэт газруудад өртөг боломжийн байхад томоохон хотуудад өртөг өндөр. Үхрийн мах 1 кг нь 70 орчим юань, гахай, тахианых бол 24 юань, будаа 1 кг 4-6 орчим юань. Гурил 1 кг нь 10-16 юань, хүнсний ногоонууд 1 жин нь 2-5 юань, өндөг ууттайгаар нь дотроо 15 орчим ширхэгтэй нь 7-9 юань, ургамлын тос 1 литр нь 18 орчим юань, зайрмаг 3-20 орчим юань, зүссэн талх 5-10 юань, дөрвөлжин масло 35 орчим юань. Интернэт дэлгүүр болох Taobao-с бараа хямд захиалах боломжтой.
Бид дараа дараагын постуудаараа Хятад сурахтай холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээллийг хүргэх болно. 

 

Та бүхэн хэрэгтэй мэдээ, мэдээлэл хүлээн авах, дамжуулах, Хятадад сурч байгаа Монгол оюутнуудтай холбогдохыг хүсвэл дараах фейс групээс мэдээлэл авах боломжтой.https://www.facebook.com/groups/Mongoliansinchina/

Advertising
Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post