Хятадруу газраар хэрхэн хүрч очих вэ?
Удахгүй Хятадыг зорих гэж та бүхэнд газраар болон агаараар Хятадруу, сургуульдаа хэрхэн хүрч очих, явахын өмнө юу авч очсон байх, юуг урьдаас бэлдсэн байх, анхаарах зүйлсийн талаaр туршлагаа хуваалцая. Хэрэв ачаа ихтэй, эсвэл Монголд ойр хот, мужуудад сурдаг бол газраар дамжаад явах боломжтой.
1.УБ-Шанхай чиглэлд явах төлөвлөгөөтэй байгаа бол Улаабаатараас - Эрээн чиглэлд 55'000-аар автобус 10 цаг орчим, Эрээн - Бээжин унтлагын автобус 1 талдаа 200 юань орчим, 10 цаг орчим, Бээжин - Шанхай хурдны галт тэрэг – 553 юань 6 цаг орчим эсвэл нэг хувилбар нь вагоноор замын үүд 21000 төгрөг, Замын үүдээс Бээжинрүү автобусанд 220 юань нэг талдаа
2.Улаанбаатар-Бээжин орох бол Замын үүд-Бээжин маршрут байх ба УБ-аас Замын үүд 20800, Замын үүдээс Бээжинрүү 220 юань бөгөөд Эрээний вокзалд буухаар Бээжин явдаг унтлагын автобусууд байдаг.
3.Бээжин-Шанхай явах бол Бээжин Шанхайн хурдан галт тэрэгний билет Бээжингийн урд вокзал дээрээс явахаасаа өмнөхөн авна. 30 минут тутам явна. 550 юань, 5 цаг явна. Гэх мэтээр Бээжин эсвэл Шанхайгаас бүх хот, мужруу агаараар болон газраар хүрэх боломжтой. Лавлаж харах боломжтой https://www.qunar.com/
4.Хүсвэл УБ-Эрээн автобусаар явсны дараа Эрээнээс Бээжинрүү нэг талдаа 330 юань бөгөөд 1 цаг 30 минут ниснэ. Хэрвээ агаараа бол Монголын дурын авиа билет бичдэг компаниудад хандах боломжтой.
Хятадруу газраар явахдаа галт тэргэ, хувийн тэрэг, автобусаар дараах байдлаар хүрч байна. Тухайлбал,
УБ-Замын Үүдийн чиглэлд галт тэрэг Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад 17:20 минутад хөдлөх ба тасалбарын үнэ Тасалгаат 32,000, Унтлагын 19,000 төгрөг. Замын Үүдэд буусны дараа Эрээн хот руу хил гарах шаардлагатай бөгөөд ингэж хил гарахдаа хувийн тэрэг эсвэл олон улсын автобусанд суугаад гарч болно. Замын Үүдийн галт тэрэгний буудал дээр зогсож байгаа улс хооронд зорчигч тээвэрлэдэг автобусны билетийг тэндээсээ очоод авах ба уг автобус Эрээн хотын Автобусны төв буудал дээр хүргэнэ. Тэндээсээ цааш Бээжин орох унаанд дамжин сууна. Билетийн үнэ 50 юань.
УБ-Бээжин-УБ олон улсын галт тэрэг. УБ–БЭЭЖИН-гийн чиглэлийн шууд галт тэрэг 7 хоногт ганц удаа буюу Пүрэв гарагийн өглөөний 6:00 цагт хөдөлнө. Маргааш өдрийн 1:00 цагт Бээжингийн галт тэрэгний буудал дээр бууна. Буудлаас гарахад тасалбар шалгадаг тул та галт тэрэгний тасалбараа хаяж үрэгдүүлж болохгүй. Бээжингийн галт тэрэгний буудлаасаа гараад замын эсрэг талд метроны буудал байрлах бөгөөд та тэндээс метронд 4–6 юань төлөөд хүссэн газраа очих боломжтой. Тасалбарын үнэ 299,000 төгрөг.
Бээжин-УБ чиглэлд олон улсын галт тэрэг ням гарагт Бээжингийн олон улсын галт тэрэгний буудлаас хөдөлж маргааш өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирдэг.
2. Хувийн тэрэг. Төмөр замын буудал дээрээс хөдөлдөг бөгөөд аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй байж болзошгүй тул галт тэрэгнээсээ хоцорсон эсвэл яаралтай явах шаардлага тулгарсан нөхцөлд л жижиг тэрэг хөлслөх боломжтой. Тасалбарын үнэ 50,000 төгрөг.
3. Автобус. БЗД-ийн “ТЭНГЭР ПЛАЗА” дээрээс өглөөний 6 цагт УБ-БЭЭЖИНГИЙН олон улсын автобус хөдлөх бөгөөд тасалбарын үнэнд Сайншандад өдрийн хоол багтсан. Тав тухтай боловч өвлийн улиралд өглөөдөө их хүйтэн. Оройн 5 цаг орчмийн үед Эрээний автобусны буудал дээр ирж бууна. Тасалбарын үнэ 56,000 төгрөг
Галт тэрэг бол http://www.ubtz.mn/-с та цагийн хувиар, төлбөрийн талаар, нислэгийг http://www.ctrip.com/ -с үзэх боломжтой. Бээжингээс Шанхай хотын хооронд зорчих хурдны галт тэрэг туршилтын үеэр цагт 486,1 км хурдалж, дэлхийн хурдны дээд амжилтыг эвдсэн тухай өмнө нь та бүхэн сонсож байсан хэдий ч агаараар илүү хурдан, аюулгүй,

тав тухтай хэмээн иргэд хэлдэг тул та бүхэн сайтар тунгааж сонголтоо хийх боломжтой. Мөн анхаарах зүйл бол явах хугацаагаа тулгалгүй эртхэн захиалах хэрэгтэй. Хэрвээ Хятадруу анх удаа сурахаар явах гэж байгаа бол онгоцоор явах нь сэтгэлд амар. Англи хэл, хятад хэл аль аль нь байхгүй бол хэн нэгэнтэй хамт явбал зүгээр. Хятадын зарим сургуулиуд шинээр ирж буй оюутнуудаа онгоцны буудал дээр хүлээж авдаг бөгөөд урилган дээрээ энэ тухай явуулсан байдаг. Урилган дээр ийм мэдээлэл ирээгүй бол сургуультайгаа холбоо бариад энэ талаар Free airport pick up service байгаа эсэх талаар тодруулж болно. Шөнө газардвал такси барихаас өөр аргагүй хүрэх ч бий. Таксиний жолооч нар англиар хэл нэвтрэлцэхгүй байх нь энүүхэнд.

Вагон нэг чиглэлд олон давтамжтай явдаг болохоор эдгээр арр-уудын тусламжтайгаар суудал байгаа эсэхээ шалгачихаад D57 авъя гэдэг ч юм уу вагоноо сонгоод буух хоттойгоо хэлчихвэл билет авахад илүү амар байдаг.
Та бүхэн аян замдаа сайн яваарай.
/image%2F2388921%2F20190503%2Fob_3b9cfe_download.png)