Overblog
Edit page Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Хятад хэлийг хэрхэн сурах вэ?

Written by Tumurbat

Хятад хэлийг хэрхэн сайн сурах вэ?
Хятад хэл нь Монгол хэлний бүлэг биш учраас унаган Монгол хэлтэн сурахад багагүй бэрхшээлтэй. Мэдээж хичээнгүй бөгөөд уйгагүй хүнд сурахад бэрхшээл гэж үгүй. Хүн бүр өөрийн суралцах арга барилтай ч аливаа хэлийг тэр дундаа хятад хэлийг сурах арга гэж бий. 
1.Зорилго, сэдэл
Мэдээж хятад хэлийг сурах болсон шалтгаан таньд байж таараа. Ирээдүйд бизнес хийх, түүх соёлыг нь судлах гэх мэт. Тиймээс өөрийн сонирхолтой сэдвээр дамжуулж сурвал ихээхэн сонирхолтой байх болно. 
2.Ханз
Хятад хэлний онцлог нь ханз байдаг тул үүнийг цээжлэх нь ихээхэн чухал. Зарим хүмүүс зөвхөн нэг ханзыг 1 эсвэл түүнээс олон нүүр бичиж байж цээжилдэг байхад зарим хүмүүс олон удаа хараад цээжилдэг. Гэхдээ ямар аргаар цээжлэх нь гол бус гагцхүү зөв бөгөөд цэвэр бичих нь ихээхэн чухал. Өнөө үед ханзыг төрөл бүрийн аргаар бичиж байна. Сургалтын арга барил цээжээр бичүүлж сургахад оршиж байна. Гэвч компьютер, гар утас гэх мэт төрөл бүрийн хэрэгслээр төвөггүй сонголт хийх боломжтой болсон. Иймээс эхлээд нүдлээд сурвал аажимдаа олон удаа хараад хэрэглээд сурахаар цээжилдэг болно. 
3.Ярих сонсох
Хадмалын хамт дуу сонсох, кино үзэх зэргээр сонсголоо сайжруулахаас гадна, аудио сонсон түүнийгээ цаасан дээр бичиж сонсох дадлаа хөгүүлэхээс гадна, унаган хятад хэлтэй хүнтэй харилцах нь бас ихээхэн чухал шүү. Орчинд нь сурч буй хүнд яриа сонсох чадвараа хөгжүүлэхэд бэрхшээл бага байдаг.
4. Бичих чадвар
Хэрвээ олон нийтийн харилцааны сүлжээг ихээхэн хэрэглэдэг бол мэдээллүүдэд сэтгэгдэл бичих зэргээр бичих чадвараа хөгжүүлж болно. Унших дадал ч мөн адил. Үгийг цээжлэхдээ аль болох хам сэдвийн хүрээнд нь холбож цээжлэвэл илүү үр дүнтэй.


Ингээд та бүхэндээ амжилт хүсье.

Share this blog
Repost0
To be informed of the latest articles, subscribe: